Монгол Ардын намын дарга Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэлээ

Монгол Ардын намын дарга Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2026.01.09/ болж Монгол Ардын намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр Монгол Ардын намын ээлжит 31 дүгээр Их хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар намын даргаар сонгогдсон Н.Учралыг Улсын дээд шүүх бүртгэв. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлсэн намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэлээ.

Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ахалж, Нарийн бичгийн даргаар намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр ажиллаж, 21 аймаг, есөн дүүргийн намын хороо, намын дэргэдэх байгууллагуудаас санал авч Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар хэлэлцүүлэн баталсан юм.

Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтуудыг тус тус намын дүрэмд тусгалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ