Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.07/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:
-
“Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Их Монгол Улсын 820 жилийн ой/
-
“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/
Танилцуулах асуудал
-
Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар
-
Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/
-
Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар
-
Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар
-
Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаар
-
Бусад асуудал
ХОЛБООТОЙ МЭДЭЭ