Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

Холимог тулаанч Б.Энх-Оргилд Гавьяат тамирчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд, одон медалиар шагналаа.

Саяхан "ONE Championship"-ийн тэмцээнд ялалт байгуулж, аваргын бүсийг эх орондоо авчирсан холимог тулаанч Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ. 

Холимог тулаанч Б.Энх-Оргилын хувьд Б.Энх-Оргил 2022 онд “AIC Steppe Arena”-д зохион байгуулсан “Road to ONE-Mongolia” олон улсын  холимог тулааны тэмцээнд түрүүлж, амжилтын гараагаа эхэлж байсан бөгөөд Степпелинк холдинг компанийн удирдлагууд түүнийг бүх талаар дэмжиж ирсэн юм.

Мөн тэрээр "Physical Asia" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулсан билээ. Б.Энх-Оргил нь холимог тулааны спортын төрлөөс төрөн гарч буй хоёр дахь Гавьяат тамирчин болж байна. Түүний багш Ж.Нарантунгалаг  холимог тулааны "ONE Championship"-ийн анхны аварга болж, гавьяат тамирчин болж байжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.