"Ачихт Ихт" компани 7 дахь химийн иж бүрэн кабинетээ хүлээлгэн өглөө

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын бодлогоор хүүхэд залуусын боловсролын чанар болон хүртээмжтэй байдлыг дэмждэг бөгөөд жил бүр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуульд иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий химийн кабинет байгуулж өгдөг билээ. Өчигдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр Орхоны ерөнхий боловсролын 8-р сургуульд химийн иж бүрэн кабинетыг тохижуулж, хүлээлгэн өгснөөр тус аймгийн хэмжээнд 7 дахь сургууль болж байна.

Ерөнхий боловсролын сургуульд зориулан энэхүү кабинетыг тохижуулж өгснөөр хүүхдүүд химийн хичээлийг сонгон суралцах нь илүү болж, химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах хандлага нэмэгдэж байгаа бөгөөд багш, сурагчдын талархлыг хүлээж байна. Мөн “Ачит Ихт” компани Орхон аймгийн Боловсролын газартай хамтран компанийнхаа нэрэмжит Химийн масс олимпиадыг 3 жил дараалан зохион байгуулсан ба энэхүү олимпиадын хамрах цар хүрээ нь улам нэмэгдэж байгааг мэргэжлийн багш нар онцолж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ