“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа

Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав. 

Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын  даргад үүрэг болголоо. 

Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. 

  • -Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210,
  • -Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар 1879,
  • -Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар 83,
  • -Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар 19,
  • -Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар дөрвөн нэгж талбар гэсэн таван хавсралтад ангилжээ.

"Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2025 оны жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд улсын хэмжээнд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлснээс 2195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв. 

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

Газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа хуулийн этгээдээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгав. 

"Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх 528 км технологийн зам засвар, арчлалт болон газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд бүтээн байгуулалтүргэлжилж байна. 

Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөгнөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор,эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ