О.Цогтгэрэл Ардчилсан намын даргаар сонголоо
Ардчилсан намын шинэ даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2025.08.31/ болж УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодорлоо.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Намын Их хурлын гишүүдэд танилцуулж ёсчлох дэгтэй.
Намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар өрсөлдсөн юм.
О.Цогтгэрэлийн боловсрол, намтар:
-
1993 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
-
1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
-
2008 онд Удирдлагын академи, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-
1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
-
2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
-
2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
-
2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
-
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-
2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
-
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ