2026 онд 6 томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

2026 онд 6 томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.04/ боллоо. Тус яамны Хот байгуулалт орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Э.Батболд 2026 онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Тодруулбал,

  1. “Залуус-1“ орон сууцны хороолол
  2. Явган хүн, энгийн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн замын ажил
  3. Газар доогуур худалдаа үйлчилгээний цогц байгууламж бүхий явган хүний гудамж барьж байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ
  4. 20 минутын хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь судалгаа, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ
  5. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, үерийн далангийн зураг төсөл
  6. Барилга байгууламж инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ

Түүнчлэн тус салбарт 2024-2028 онд баримталж буй тэргүүлэх чиглэлээс дурдвал.

Хот байгуулалт

  • Шинэ болон дагуул хотуудын төлөвлөлт, бүтээн байгуулалт, гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах

Барилга, барилгын материал

  • Ногоон барилга Барилгын материалыг дахин ашиглах
  • Дотоодын үйлдвэрийг дэмжих

Нийтийн аж ахуй, ИШС

  • Баталгаат ундны эх үүсвэр хангах
  • Бохир усыг зайлуулах цэвэршүүлэх, дахин ашиглах
  • Үерийн бэлтгэл арга хэмжээ

Орон сууцны санхүүжилт

  • Орлогод нийцсэн орон сууцны төслүүд
  • Амины орон сууц
  • Санхүүжилтийн тогтвортой тогтолцоо

Цахим систем

  • Хот байгуулалтын кадастерийн систем
  • BIM барилгын зураг төслийн автоматжуулалт

Ногоон хөгжил

  • Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан техник технологийг хөгжүүлэх

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ