Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн анхны хурал Эдийн засгийн хөгжлийн яаманд боллоо. Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хуралд оролцлоо. Хурлаар, өмнөх тогтоолуудын хэрэгжилтийг хангаж, экспортод тулгарч буй хүндрэлүүдийг арилгахын чухлыг онцлон, дараах үүргүүдийг холбогдох байгууллагуудад өгсөн байна. Үүнд:
Эдгээр ажлыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Хилийн боомтуудын хязгаарлалттай ажиллахаас үүдэн жилд 350–400 сая ам.долларын экспортын орлого тасалддаг бөгөөд тээврийн хэрэгсэл хил нэвтрэхдээ дунджаар 136 цаг зарцуулж, ААН-үүдийн эргэлт 45 хувиар буурч байгаа зэрэг хүндрэлүүдийг хуралдаанаар хэлэлцсэн байна.