Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд /25.06.04/

Ажлын хэсэг болон байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд /25.06.04/

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсэг болон байнгын хороод өнөөдрийн /2025.06.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

 ЛХАГВА ГАРАГ /2025.06.04/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Төсвийн байнгын хороо

Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

3

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II)

1

УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан

Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2025 оны 243 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

Их засаг

3

УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·    Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

Их засаг

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

14.00

Их засаг

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг танилцуулах

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтарсан

Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал  

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ