Л.Гантөмөр: Ардчилсан намын 8 сайд өргөдлөө өгчихсөн, бид цаашид МАН-тай хамтрах боломжгүй

Л.Гантөмөр: Ардчилсан намын 8 сайд өргөдлөө өгчихсөн, бид цаашид МАН-тай хамтрах боломжгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдав. Хуралдааны талаар Шадар сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ерөнхий сайдын тухай би энд элдэв зүйл хэлэх нь жудаггүй хэрэг болно. Учир нь бид Монгол Улсын эрх ашиг нэгд гээд Баялгийн сан бий болгохыг зориод, 14 мега төслийг хөдөлгөхөөр олон шуурганы дундуур хамт зүтгэсэн. Итгэл үзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Итгэл үзүүлэхэд гурван зүйлийг томьёолно. Нэг нь, баялгийн сан. Манай бүлгийнхэн бид үүний эсрэг биш байна гэдгээ хэлж байна. Хоёр дахь нь, мега төсөл. Энэ төслүүд хөдөлж байж Монголын эдийн засаг урагшилна. Хамтарсан Засгийн газар гэдэг бол хүнд үедээ эв, эеэ сахих ёстой. Сайн, сайхан өдрүүдэд эргэж мэтгэлцээд явдаг. Одоогоор Ардчилсан намын 8 сайд өргөдлөө өгчихсөн, бид цаашид МАН-тай хамтрах боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, улстөрийн том ойлголцол энд хүрээд зогсож байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар байдлаар санал хураах вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна. Итгэл үзүүлэх эсэх гурван томьёоллыг тойроод бүлэг хэлэлцүүлэг хийж байгаа. Олон янзын бодол, санаа байна. Цаашдын засаглал ямар байх, дараагийн Ерөнхий сайд хэн болох гэх мэт асуудлыг ярьж байгаа” гэв.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ