Өчигдөр хуралдаж шөнийн 04:00 цагт өндөрлөсөн МАН-ын Бага хурлаар хамтарсан Засгийн газрыг цаашид ажиллуулах, эсвэл МАН дангаараа засаглах эсэхийг шийдсэн. Тус бага хурлын ямар шийдвэр гарсаныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм.
Тэрбээр "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ. Хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ. Бага хурлаас гаргасан тогтоолд аль нэг намын нэрийг заагаагүй байна.
Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжжээ.
Хамтарсан Засгийн газарт АН-аас