Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хурлаар
-
“Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-
“Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Мөн Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга/ сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ