Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагаатай танилцаж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо болон бусад бүрэлдэхүүнтэй ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр байгууллагаас зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ талууд хамтын ажиллагааны талаар санаачилга дэвшүүлж, хэлэлцэв.