Согтуурах, мансуурах, донтох эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх "сэргээн засах төв" байгуулах ажлын хэсгийн анхны хурал боллоо

Согтуурах, мансуурах, донтох эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/142 дугаар тушаалаар байгуулагдсан согтуурах, мансуурах, донтох эмгэгтэй хүнд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “Сэргээн засах төв” байгуулах ажлыг судалж, жишиг төв байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр /2025.04.29/ боллоо.

Хурлын эхэнд Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл дээрх үүргийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлвэл энэ 2025 онд багтаан жишиг төв байгуулна гэж онцоллоо.

Түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн төрөлжсөн мэргэшлийн тусламж хариуцсан Ахлах шинжээч М.Оюунчимэг “Архинд донтох эмгэгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Улмаар "Сэргээн засах төв" байгуулахад хийж хэрэгжүүлэх ажил, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр гишүүдээс гарсан саналын дагуу Ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулахаар боллоо.

Хуралд ХЗДХЯ, ЭМЯ, ГБХНХЯ, НЗДТГ, ЦЕГ, НЦУГ, СЭМҮТ, ХХҮЕГ, НГХУСАЗСЗ, Аддиктологийн төв, Баянзүрх, Налайх дүүргийн ЭМГ-ын дарга, төлөөллүүд оролцлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ