Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан "ХАМГИЙН ЧУХАЛ НЬ" эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааны 5-р ээлжийн баг Баян-Өлгий, Увс аймаг дахь салбарын 1350 алба хаагч, ажилтнууд болон тэдний гэр бүлийн 2000 орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, үйлчилгээ үзүүлэхээр өнөөдөр замд гарсан байна.
ХЗДХЯ-ны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүддээ болон хамтран оролцож буй салбарын бусад агентлагийнхандаа нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье.