Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд амбулатороор үйлчлүүлэгчдийн судалгаандаа тулгуурлан хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө сайжруулан Улсын төв эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн “Төвлөрлийг сааруулах” төлөвлөлтөө Эрүүл мэндийн яаманд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд аймаг орон нутагт ажиллаж аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад анхааран ажиллаж байна.
Өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Төвлөрөл сааруулах” төлөвлөгөөтэй танилцаж нэн ялангуяа хавдрын эрт илрүүлэгт анхаарч “бага зардлаар их өвчлөлийг илрүүлэх” зорилгын хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.
Дүүргийн эмнэлгүүд мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөхөд УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ тэй бүх төрлийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ /Ангиографи/, хүүхдийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэх чиглэлд уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцөө сургах чиглэлд ажиллана.