О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээлэл групп чатаас задарсан байна

О.Алтангэрэл: Угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээлэл групп чатаас задарсан байна

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэр бүлийн гишүүн О.Одбаяр мэдээлэл хийсний дараа талийгаач гэр бүлийн талаар зүй бус мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэл хаанаас цацагдсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ гэхчлэн яамдын төлөөллүүд болоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид анхаарах асуудал, нөхцөл байдал зэргийг солилцдог. Энэхүү шуурхай мэдээлэл солилцдог тус сувагт байгууллагуудын тавьсан мэдээллийг бэлтгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас, олон нийтэд цацсан мэдээллийг тус групп чатад ирсэн мэдээллүүдээс бэлтгэсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүн нь төрийн албанд харъяалагддаггүй" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ