Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохоос татгалзав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн томилгоог хэлэлцлээ. Тус хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулж Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ. Харин Шадар сайд Т.Доржхандын ахын хүү Л.Сонорыг томилохоос татгалзав. Үүнтэй холбогдуудан шинээр томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийн товч намтрыг танилцуулъя.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Б.Саруул:
-
1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай.
-
МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд 2002 онд олон улсын харилцааны чиглэлээр бакалавр;
-
2018 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
-
2002-2004 онд Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт Үндэсний зөвлөх;
-
2006-2008 онд “Олон улсын хөгжлийн хүрээлэн” ХХК-д Австралийн зөвлөх компанийн Монгол дахь төлөөлөгчийн газaрт Гүйцэтгэх захирал;
-
2008.03-2010 онд НҮБХХ төсөлд Бодлого зохицуулалт, Засгийн газрын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан;
-
2010-2011 онд “Арта-Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал;
-
2011-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга;
-
2014-2015 онд Хонконгийн Үнэт цаас, фючерсийн хорооны Санхүүгийн газрын ахлах менежер;
-
2014-2015 онд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын орон тооны зөвлөх;
-
2019-2020 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга;
-
2021-2022 онд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Дэд захирал;
-
2022-2024 онд Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн менежер;
-
2024 оноос Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ш.Хандсүрэн
-
1985 онд Хөвсгөл аймагт төрсөн, 41 настай.
-
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2009 онд банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн,
-
2015 онд тус сургуульд санхүүгийн менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.
-
2010 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч
-
2013 онд Зайнаас хяналт тавих хэлтсийн ахлах хянан шалгагч,
-
2018 онд Монголбанкны Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч,
-
2019 онд Капитал банканд Эрх хүлээн авагчаар,
-
2020 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар, Зөвшөөрлийн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2021 оноос Төв банкны Зөвшөөрлийн албаны даргаар ажиллаж байгаа юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ