2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа

2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг өргөн барилаа

Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь удаагаа ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. 2040 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам 2.5 сая хүрэх төлөвтэй байна. Иймээс тэдэнд үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн тээвэр, авто замын сүлжээг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх таталцлын бүсүүдийг бий болгох зэрэг хот байгуулалтын стандартад тавигддаг бүхий л суурь үзүүлэлтээр хөгжүүлэх төлөвлөгөө боловсрууллаа. Тухайлбал, явган хүний замын уртыг одоо байгаагаас 9 дахин, дугуйн замыг 20 дахин нэмэгдүүлэх бол авто замын сүлжээг 17.000 км-ээр уртасгана. Ингэснээр оргил ачааллын үед 9 км/цагийн хурдтай байгааг 22.5 км/цагт хүргэх боломж бүрдэнэ. Мөн айл өрхүүдийн 80 орчим хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжаар хангах зорилго бүхий мастер төлөвлөгөөг өргөн барилаа” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх буюу 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн. Ингэхэд уг төлөвлөгөөний биелэлт 29.3 хувьтай байсан юм. Санхүүгийн нөөц бололцоогүйн улмаас дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх хөрөнгө зардлыг тусгаагүйгээс инженерийн дэд бүтцийн норм хэтрүүлж, хэт төвлөрүүлж, орон сууцжих бодлого явуулсан. Энэ нь 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гарсан алдаа гэдгийг хэллээ.

Ташрамд, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2017 оноос эхлэн боловсруулсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ