ТӨСӨВ-2025: Нийслэл Улаанбаатар хотын 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орлоо

ТӨСӨВ-2025: Нийслэл Улаанбаатар хотын 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орлоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар зургаан асуудал хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай, Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын ОНӨААТҮГ төв байгуулах тухай, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэдийг урамшуулах, Олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Төрийн дээд шагнал уламжлах болон хурлын байгууллагын шагналаар шагнах тухай асуудлаар хуралдлаа. 

Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын нийт дүнг дараах байдлаар баталлаа.   

-Нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 183 тэрбум 978 сая 755 мянга 700

-Татварын орлого 931 тэрбум 619 сая 158 мянга 300

-Татварын бус орлого 232 тэрбум 307 сая 889 мянга 900

-Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 20 тэрбум 51 сая 707 мянга 500

Нийслэлийн 2024 оны  төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 1 тэрбум 211 сая 427 мянга 48,

-Харьяа газар, агентлагуудын төсөвт төвлөрүүлэх орлого 1 их наяд 125 сая 816 мянга 35,

-Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого 39 тэрбум 10 сая 470 мянга 500,

Бусад орлого 46 тэрбум 600 сая 547 мянга 200 тус тус баталлаа.

c6jcIfxjmEPaCgn.jpeg

Нийслэлийн 2024 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 3 тэрбум 369 сая 934 мянга 158 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад дараах байдлаар төсөв зарцуулах эрх олголоо. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга 29 тэрбум 36 сая 670 мянга 100, Засаг дарга 3 их наяд 340 тэрбум 897 сая 488 мянга 200, Урсгал зардлын дээд хэмжээ 1 их наяд 62 тэрбум 835 сая 933 мянга 700, Хөрөнгийн зардлын дээд хэмжээ 2 их наяд 278 тэрбум 61 сая 554 мянга 500 байхаар тус тус баталлаа.

Нийслэлийн 2024 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг 1 их наяд 564 тэрбум 766 сая 988 мянга, замын сангийн хөрөнгөөр 77 тэрбум 860 сая 200 мянга, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 450 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 28 тэрбум 344 сая 409 мянга 600 төгрөг, он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээ 133 тэрбум 260 сая 569 мянга 700 тус тус баталлаа.

Нийслэлийн дүүргийн санхүүжилт, төсвийн тухайд, 15 тэрбум 990 сая 733 мянга 900, Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 1 их наяд 221 тэрбум 139 сая, 312 мянга байхыг Төлөөлөгчид дэмжлээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ