Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгууллаа

Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгууллаа

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн ням гарагт болж өндөрлөсөн. Тэгвэл Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооноос нэмэлт санал хураалтаар сонгогчдын ирц Багануур 53,4, Баянгол 54.8, Баянзүрх 58.1, Сонгинохайрхан 54.1, Сүхбаатар 54.4, Хан-Уул 56.8, Чингэлтэй дүүрэг 56.6 хувьд хүрсэн болохыг онцолсон юм. Өмнө нь Багахангай, Налайх дүүргүүдэд сонгогчдын ирц бүрдсэнээр нийслэлийн хэмжээнд  сонгогчдын ирц 56 хувьд хүрсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 152 тойрогт сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зохион байгуулагджээ. Саналын тоогоор дүүргүүдэд улс төрийн намууд дараах байдлаар ялалт байгуулсан байна. Мандатын тухайд Баянгол, Сонгинохайрхан 41, Баянзүрх 31, Чингэлтэй, Хан-Уул 35, Багахангай 17, Налайх 5, Багануур 25 төлөөлөгч сонгогдохоор хувиарлалт хийгдсэн. Ерөнхий дүнгээрээ нийслэлд АН Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол,
  • Баянзүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19,
  • Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.
  • Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39.
  • Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал,
  • Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал,
  • Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал,
  • Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал,
  • Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авсан байна.

Харин аймгуудын дүн мэдээг СЕХ-ноос мэдээллээ. Аймгуудын ирц 63.2, дүүргийнх 56.3 хувьтай байсан нь улсын хэмжээнд 60.1 хувь нь санал хураалтад оролцсон байна.

Аймгуудын дҮнг танилцуулбал,

  • Архангай аймаг 19 сумтай. 12 суманд МАН,  7 суманд АН,
  • Баян-Өлгий 13 сумтай, МАН бүх суманд ялалт байгуулжээ
  • Баянхонгор аймаг 20 сумтай. 14 сум МАН, 6 суманд АН
  • Булган 16 сумаас 11 сум нь МАН, 3 суманд АН, 2 суманд дахин санал хураалт явагдана.
  • Говь-Алтай аймгийн 13 суманд МАН, 2 суманд АН, 3 суманд дахин санал явуулахаар болжээ.
  • Говьсүмбэр аймгийн 3 сумаас 2-т нь МАН, 1 тойрогт нь АН
  • Дорноговь аймаг 14 сумаас 11-т нь МАН, 3-т нь АН.
  • Дорнод аймаг 14 сумаас 8-д нь МАН, 2-т нь АН, 4 суманд дахин санал хураалт явуулна.
  • Дундговь аймаг 15 сумтай. 9-т нь МАН, 5-т нь АН,  1 сумын 9 суудалд бие даагч ялалт байгуулжээ.
  • Завхан 24 сумаас 1 суманд МАН, 20 суманд АН ялалт байгуулж, 3 суманд дахин санал хураалт явуулах юм.
  • Өвөрхангай аймгийн 19 сумын 14-т МАН,  5-т нь АН
  • Өмнөговь аймаг 15 сумаас 12 МАН, 3 сум АН
  • Сүхбаатар аймаг 13 сумаас  МАН, 8 АН
  • Сэлэнгэ аймаг 17 сумын 9 нь МАН,  6 нь АН бол 2 суманд дахин санал хураалт явагдана.
  • Төв аймгийн 15 МАН нь,  11 АН-МАХН-ын "Төв нутаг эвсэл", 1 суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
  • Увс аймгийн 19 сумаас 18 МАН, 1 сум АН
  • Ховд аймгийн 13 сум нь МАН, 3 сум нь АН, 1 суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
  • Хөвсгөл аймгийн 23 сумаас 17 МАН, 6 АН
  • Хэнтий аймгийн 18 сум, 12 сум МАН, 6 суманд АН суудал авсан байна.
  • Дархан-Уул 4 сумтай бөгөөд бүгдэд нь МАН ялалт байгуулжээ.
  • Орхон аймаг хоёр сумтай. Мөн л МАН үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүд дахин санал хураалт явуулах гэнэ. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15191 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэднээс 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн байна. Нийт 19 аймгийн 117 нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явагдана. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна. Төсвийн тухайд одоогоор тодорхой гараагүй байгаа гэнэ. Ингэхдээ батлагдсан зардлын хүрээнд сонгуулийг явуулах бөгөөд нэмэлтээр төсөв гаргахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, дахин сонгууль биш дахин санал хураалт явагдах аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.