Д.Амарбаясгалан: Сайд нар УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж байна

Д.Амарбаясгалан: Сайд нар УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын асуулт асууж, хариулт авч байна. Харин Засгийн газрын гишүүдийн ихэнх нь хуралдаанд оролцоогүй байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайд нарыг чуулган, УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хуралдаа суухыг сануулав. 

Тэрбээр "УИХ-ын гишүүд цайны цагаар ч гарахгүй хуулийн төслөө хэлэлцье гэж байхад сайд нар алга байна. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад би тодорхой хэлж байсан. УИХ Засгийн газраас оруулж ирж байгаа төсөл, үйл ажиллагааг дэмжинэ. Харин Засгийн газрын гишүүд УИХ, чуулганы үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандмаар байна. Удаа дараа хүндэтгэлгүй хандаж байна.

Жилд нэг удаа хэлэлцэн батлах төсвийн төслийг хэлэлцэж байхад сайд нар хуралд суухгүй байна. Н.Учрал сайд сайд нараа дууд" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ