Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож буй. Энэхүү хуралдаан өнөөдөр өндөрлөх юм.