УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.11) аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл, бие даагч нарын 17 278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхээр УИХ,  Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа үр дүнг бий болгоход орон нутгийн сонгууль чухал. Улс орны хөгжлийн бодлого УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг бол аймаг, орон нутаг, хот, дүүргийн хөгжлийн бодлого ИТХ-аар дамжин хэрэгждэг. Тиймээс иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 246 164 иргэн саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт 20:00 цагт дуусах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ