Анхан, дунд шатны буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-20.00 цагийн хооронд болно.
Улсын хэмжээнд 2 246 164 сонгогч саналаа өгөх учиртай. Өглөөний 09.30 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 8.5 хувьтай байна. Ирц Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 13.6 хувь байна. Дараа нь Говьсүмбэр, Дорнод аймаг эгнэж буй. Нийслэл, дүүргийн хэмжээнд Багахангай дүүргийн санал хураалтын ирц хамгийн өндөр буюу 11 хувьтай байна. Өчигдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар иргэдийн саналыг хураасан. Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 18617 иргэн санал өгсөн байна. Энэ талаар СЕХ-ны мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар "Нийт 19 мянга 468 иргэн 21 аймаг, есөн дүүргийн 2230 хэсэг дээр зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ илэрхийлсэн. Тэрнээс 18 мянга 617 нь саналаа өгсөн. 2020 оны сонгуулиар 17 мянга орчим иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт өгөөд, 16 мянга нь саналаа өгч байсан. Нийт 2618 саналын хайрцаг явсан.