Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Санал хураалтыг аравдугаар сарын 11-ний 07.00-20.00 цагийн хооронд авах юм.
СЕХ-ны тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталжээ. Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм.
Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.