Н.Тавинбэх: Одоогоор эрчим хүчний үнийг нэмэх албан шийдвэр гараагүй

Н.Тавинбэх: Одоогоор эрчим хүчний үнийг нэмэх албан шийдвэр гараагүй

Засгийн газрын Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан дэд хорооны ахлагч УИХ-ын гишүүн Т.Доржханд  эрчим хүчний үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмнэ гэдгээ мэдэгдсэн.

Учир нь эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 256 төгрөгт хүрээд байгаа юм. Цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр цахилгаан, дулааны хэрэглээний үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсан аж. Эрчим хүчний салбар 2022 оноос хойш алдагдалтай ажиллаж буйг ч албаныхан хэлдэг. Эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэхээс өөрцгүй аж. Харин хэдэн төгрөгөөр ямар үе шат, ангиллаар нэмэх нь тодорхойгүй байгаа юм. 

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар эрчим хүчний бизнес эрхлэгчид болоод Эрчим хүчний яамнаас саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хараат бусаар эрчим хүчний үнэ тарифыг шийддэг газар бол Эрчим хүчний зохицуулах хороо. Эрчим хүчний зохицуулах хорооноос одоогоор албан ёсоор эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэгдүүлэх тухай шийдвэр гараагүй байна" гэлээ. 

Мөн албаныхан "Эрчим хүчний үнийн өөрчлөлтийг хийх нь зайлшгүй. Гэхдээ хугацаа нь хэзээ байх вэ гэдэг л шийдэх асуудал" гэх байр суурь илэрхийллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ