Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/,
-
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д ирсэн гомдол, мэдээллийн талаар,
-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажилласан талаар,
-
Улсын зээлжих зэрэглэлийн талаар болон Фитч агентлаг 2024 оны Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+/Тогтвортой” болгон нэмэгдүүлсэн талаар хэлэлцэх ажээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ