Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүд өнөөдөр (2022.09.10) хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.

 

 

 

 

 

Түүнээс хойш 29 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэн тэмдэглэж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31400 гаруй  иргэнийг цагаатгаад байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ