Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр (2024.09.03) бараалхлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой гэдгийг онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаатай мөнхийн хөрш Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оросын ард түмэн “Аугаа эх орны дайн”-ы үеэр Монголын ард түмний үзүүлсэн тусламжид гүн талархалтай ханддаг гэв. Тэрээр Монгол Улс, ОХУ хооронд, цаашлаад хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.