УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан шилжих хөдөлгөөний талаар мэдээллээ. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон.Сонгуультай шилүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоодог. Энэ жилийн хувьд иргэдийн шилжилт хөдөлгөөн өмнөх сонгуулиас 3.2 дахин багассан байна. Мөн зургаадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Сонгуульд ажиллах хүмүүс, мэдээлэл технологийн ажилтан, цагдаагийн албан хаагчид, нэр дэвшигч, менежер, шадар туслах нь шилдэг. Үүний хүрээнд 19 мянга гаруй сонгогч шилжигч шилжсэн байна. Нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаа улсын бүртгэлийн байгууллагын тогтсон ажил ч энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой байлаа. СЕХ-д бүртгүүлсэн нам эвслүүдэд нэрийн жагсаалтыг хоёр удаа хүргүүлэх заалт орсон. Мөн нийтэд танилцуулах үүрэг хүлээсэн. Сонгуулийн нараа нам эвслүүдэд өгсөн нэрийн жагсаалтыг тулгаж хардаг. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн мэдээлэл битүүмжлээд хадгалсан нэрстэйгээ таарч байгаа, эсэхийг шалгана. Саналаа өгсөн иргэн дахин санал өгөх боломжгүй" гэв.