Д.Тогтохсүрэн: Бид энэ дөрвөн жилд хамгийн гол нь эв нэгдэлтэй мөн хариуцлагатай байсан

Д.Тогтохсүрэн:  Бид энэ дөрвөн жилд хамгийн гол нь эв нэгдэлтэй мөн хариуцлагатай байсан

УИХ дахь МАН-ын бүлэг 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлчийн хурлыг хийлээ. Учир нь, хаврын чуулганыг ирэх лхагва гаригт завсарлуулах юм. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн сүүлийн хурлын талаар мэдээлэл өгөхдөө "Намын бүлгийн хуралдаанаар өгөрсөн дөрвөн жилийг дүгнэж, ярилцлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын бүлэг нийт 126 удаа хуралдаж 327 асуудал хэлэлцсэн байна. УИХ энгэрсэн хугацаанд 2000 орчим хууль, шийдвэр гаргасан байна. Үнийг манай бүлэг хэлэлцэж, гол ачааллыг нуруун дээрээ авч шийдвэрлэсэн. Энэ парламентаас эхлээд бүх зүйл хурууны хээгээр явагдаг болсон.

Бид энэ дөрвөн жилд хамгийн гол нь эв нэгдэлтэй байсан. Мөн хариуцлагатай байсан. Хариуцлагатай дөрвөн жил болж өнгөрч байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ