Монгол Ардын нам нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа

Монгол Ардын нам нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ.

Энэ утгаар өнөөдөр нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв.

Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм.

Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж, хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна!

CtzY4SyNLAuuCxm.jpg
 
M7Pr95fPHjaWT55.jpg
 
jFX63QwEso5P5Ly.jpg
 
egMGvSYQ1DVPS0b.jpg
 
MJ7T8Usd3tZ5Nb4.jpg

UlISU6kKDq8mbTt.jpg

dY1cfJQQSjI0xtt.jpg

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ