Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд биржээр нээлттэй арилжаалах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хүний эрхийг хангах чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.