ИЗНН яг одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар Үндэсний хорооны хурлаа хийж байна. Тус намаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нэр дэвшихээр болжээ. Тэрээр ИЗНН-ын Үндэсний хорооны хуралд оролцож байна.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймаг буюу 43 дугаар тойрогт нэр дэвшиж байлаа. Харин энэ удаад хаана нэр дэвших нь удахгүй тодорхой болох юм.