“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Гурав дахь жилдээ болж буй уг хөтөлбөрийн үе үеийн оролцогчид өнөөдөр (2024.05.10) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөл байгуулах үйл ажиллагаанд оролцлоо.

Уг үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал С.Өнөрсайхан, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул болон Монголын Скаутын холбоо, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн 2021, 2022, 2023 оны оролцогчид оролцов.

Оролцогчид гурван багт хуваагдаж, модны суулгац суулгах, цэцэг тарих, мод услах ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой.

pVYxp0lKok98ida.jpg

Энэ зорилгын хүрээнд оролцогчид болон хөтөлбөрийг зохион байгуулагчид Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж ийнхүү 100 гаруй модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж, цэцгийн мандлыг байгуулах ажлыг эхлүүллээ.

kDMJ9X1nnwY3LeM.jpg
 
uoXP6yGrZIToQ8N.jpg
 
cQ77xuXu2uIqpRn.jpg

Төгөл байгуулах санаачилгыг гаргасанд талархал илэрхийлж, “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хамт олонд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Мод эзэмшигч” батламжийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т 100 гаруй багаж, хэрэгслийг хандивласан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

3Ti5oHcbepKDpFj.jpg
 
WSX9imUiTC3B1oP.jpg
 
kDMJ9X1nnwY3LeM.jpg
 
hbwrqOPLRFP7Yq3.jpg
 
3G8wb6trmT2VNU8.jpg
 
hFs9sn3X1HHVvyx.jpg
 
NMqSo1cCRdjBHkk.jpg
 
tViC4BcO3DAL7Ev.jpg
 
Ffubdd8XHwb3z4j.jpg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ