Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,
-
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явцын тайлан,
-
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан,
-
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ