УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Спорт, соёл хариуцсан сайдыг тус тусад нь томилж болсон юм чинь Шинжлэх ухааны яамтай байж болно гэж боддог. Олон жил боловсролын салбарын хавсарга байдлаар явж ирлээ. Цаашдаа илүү хөгжье, дэвшье гэвэл тусдаа бие даасан яам байх ёстой.
Манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 93 хувь нь огт мэдлэг, инновац шингээгүй бүтээгдэхүүн байгаа. Энэ бол цэвэр шинжлэх ухааны хөгжилтэй шууд хамааралтай" гэлээ.