Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно /2024-04-23/

Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно /2024-04-23/

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгийн өнөөдрийнн /2024.04.23/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

Их засаг

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

350 тоот

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ