Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина.

Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ