Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийнн /2024.04.17/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
|
09.30 |
“Үндсэн хууль” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ · “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.12.26-ны өдөр ирүүлсэн/ · Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан · Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлан · “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй” |
12.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Төсвийн байнгын хороо |
· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Үндэсний аудитын газрын тайлан /хаалттай/ |
14.00 |
“Их засаг” |
ГУРАВ.СОНСГОЛ |
||||
1 |
Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ |
· Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол
|
09.00-18.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |