Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх асуудлаар санал солилцов

Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх асуудлаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажлын айлчлал хийж байна.

Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тухайлбал;

-Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх

-Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох

-Баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах

-Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах

-Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох

-Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх

-Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ