Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийг импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийг импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо  хоногийн хуралдаанаар гурил, малын тэжээлийг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд өөр өөр байр суурьтай байсан учраас МАН-ын бүлэг завсарлага авсан.

Гурил 15 орчим хувийн гаалийн албан татвартай байгаа. Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдэж, үйлдвэрлэгчид монопол эрх эдэлж байна гэж үзсэн учир гаалийн албан татварыг чөлөөлж, импортыг нээлттэй болгох саналыг Засгийн газраас оруулсан юм.

МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийг импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

Мөн Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүдэд танилцуулж, дэмжсэн" гэсэн юм. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ