Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өнөөдөр Засгийн газар луу жилийн анхны хурлаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар,
-
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
-
Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ