XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө /2024.02.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.
Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан, бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг гурван тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодитойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.
Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай билээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.