Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн.
Он гарсаар нэгдүгээр сарын 23-ны байдлаар 176 мянга гаруй мал хорогдсон гэсэн тоон мэдээлэл байна.
Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 12.3 сая төгрөгийн мөнгөн хандив өглөө.