Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй аймаг, нийслэлийн Засаг дарга нартай мэдээлэл солилцох цахим уулзалтад нийгмийн салбарын буюу Боловсрол, шинжлэх ухаан, Биеийн тамир, спорт, Эрүүл мэнд, Соёлын сайд нар оролцов.
Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр 2024 оны гэрээ байгуулахын өмнө өнгөрсөн оны салбарын хэмжээний үр дүн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар ярив.
2023 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлт үр дүн өмнөх онтой харьцуулахад бүх аймаг, нийслэлд 3-8 хувийн өсөлттэй гарчээ. Тэр дундаа Булган, Сүхбаатар, Өмнөговь, Орхон аймгууд хамгийн өндөр хувийн гүйцэтгэл үзүүлсэн байна.
Улсын хэмжээнд:
Боловсролын багц хуулиар
Дээр дурдсан шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Боловсролын үндэсний зөвлөлөөр батлуулах бэлтгэлийг хангаж байна. Мөн энэ хичээлийн жилд Улаанбаатар хот болон Төв аймагт нийт 4 ахлах сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр туршиж байгаа ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, 1 ээлжтэй сургуульд сургалтын шинэ төлөвлөгөө мөрдөх, бас сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлээр төлөвлөжээ. Хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг бууруулахад анхаарал хандуулж, багшийн 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлж, багш бэлтгэх их, дээд сургуулийн чанарыг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоо болон багшийн цалин хөлс, нийгмийн хамгааллын шинэчлэлийг эрчимжүүлэхээр ажжиллаж байна.
2024 онд боловсролын салбарт нийт 4.2 их наяд төгрөгийн төсөв батлагдсан гэдгийг цахим уулзалтын үеэр салбар сайд хэлсэн. Тэрээр “Хүүхэд хамгааллын зардал анх удаа боловсролын төсөвт тусгагдлаа. Мөн хуулийн шинэчлэлтэй уялдуулан хувьсах зардлыг шинэчлэн зарим итгэлцүүрийг нэмэгдүүлсэн. Тухайлбал, хөдөөгийн сургуулийг дэмжих, цахим боловсрол, сургалтыг хэрэгжүүлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгийн алслагдсан байдлаас хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, нэмэлт хөтөлбөр буюу сургууль хүүхдийн хөгжлийн онцлогоос шалтгаалан авьяасыг дэмжих нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд нэмэгдэх итгэлцүүр, мөн цахим сургалтын платформыг ашиглан сургалт явуулах тохиолдолд нэмэгдэх итгэлцүүр, цахим хэрэглээний зардал, инфляци тооцсон хувьсах зардлыг нэвтрүүлж байна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, нийгмийн даатгалыг тусгасан төсөв боллоо” гэсэн юм.
2024 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 442 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ батлагдсанаас 173 арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх, бусад нь шилжин санхүүжих арга хэмжээнүүд ажээ. Энэ онд 142 сургууль, 149 цэцэрлэг, 40 дотуур байрны санхүүжилт батлагдсан байна.
Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бодлого, арга хэмжээ болон салбарын түвшинд хүрэх үр дүнд үндэслэн аймгийн Засаг дарга нартай байгуулах 2024 оны гэрээний заалт, шалгуур үзүүлэлтийг хүрэх түвшин бүрээр төлөвлөсөн. Шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, төсөв, хөрөнгө оруулалтаар нэг бүрчлэн төлөвлөсөн бөгөөд эдгээрийн хэрэгжилтийг ханган ажиллахад чармайлт гарган ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.
Эх сурвалж: БШУЯ