Нэр дэвшигчдийн “нөөц буудал”: МАН-ынхан Ногоон намыг, АН-ынхан Уламжлалын намыг дүүргэх үү?!

Нэр дэвшигчдийн “нөөц буудал”: МАН-ынхан Ногоон намыг, АН-ынхан Уламжлалын намыг дүүргэх үү?!

УИХ-ын 2024 оны сонгууль өмнөхүүдээс тэс өөрөөр явагдана. Тоглоомын дүрэм шинэчлэгдсэн. Намууд, нэр дэвших хүсэлтэй хүмүүс “үйл ажиллагаа”-гаа түүнд нийцүүлэх ёстой. Гэтэл энэ сонгуульд нэр дэвшигчид гурван сарын дараа тодрохоор болчихоод байдаг. Сонгууль тулсан энэ үед гурван сар гэдэг урт хугацаа биш л дээ.

Ер нь бол том намууд нэр дэвшигчдээ ялгах, жижиг намууд сонгож авах байдалтай болж байна. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёрт фракц дагасан буюу үзэл бодлын зөрчлөөс үүдэлтэй ялгарал явагдана. Гэхдээ ил биш. Дүнд нь хүчтэй фракцууд, улстөрчид тойрогт нэр дэвшиж, эсвэл жагсаалтад бичигдэж чадалгүй үлдэнэ. Тэгэхээр “...Тэд хаачих вэ” гэдэг асуулт гарч ирнэ. Харин олон сонгуулиар бараг л хашааны гаднаас үр дүнгүй оролцож ирсэн жижиг намууд энэ удаад үнэд орохоор байна. Тэгээд ч эхэлжээ. Үүнийг дагасан үйл явдлууд, уулзалтууд цөөнгүй болж буй бололтой. Ялангуяа Дээд шүүхийн бүртгэлд дээгүүрт бичигддэг жижиг намууд том намаас “ялгагдсан” улстөрчдийн урилга, гуйлтад дарагдаж эхлээд байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээллээр, МАН-ын зарим улстөрчид Ногоон нам дээр “үүр”-ээ засаад эхэлсэн байна. Харин АН-ын нөлөө бүхий фракцынхан Уламжлалын намыг бараадсан бололтой. МАН, АН-ынхан яагаад эдгээр намыг “нөөц буудал”-аар сонгосон нь учиртай. Яагаад гэхээр, Ногоон нам АН-ын дараа гурав дээр, Уламжлалын нам дөрөв дээр бичигддэг. Бас тав дээр “жагсдаг” ИЗНН ч эрэлттэй л байгаа аж. Учир нь тус намын даргаар АН-д олон жил явсан Б.Батбаатар сонгогдож, Дээд шүүхэд бүртгүүлж амжсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ