"2023 оны онцлох хүүхдүүд"-д хүндэтгэл үзүүлж, урамшууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны "Онцлох хүүхдүүд"-д хүндэтгэл үзүүлж, урамшууллаа.
 
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
 
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд:
 
-Оюун ухаан
-Сурлага
-Урлаг, уран бүтээл
-Биеийн тамир, спорт
-Байгаль хамгаалал
-Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
-Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
-Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,
-Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
-Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
 
 
Мөн багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн "Өнөр цогцолбор" сургуулийн гимнастикийн "Хурд" багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын хос тамирчин Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн "Дорнын бүжиг" хамтлаг, Өвөрхангай аймгийн "Ирмүүн-6" бүжгийн хамтлаг тус тус “2023 оны онцлох баг”-аар шалгарлаа. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ