Б.Чойжилсүрэн: Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилсан хэлэлцээ явуулж байна

Б.Чойжилсүрэн: Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилсан хэлэлцээ явуулж байна

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах саналаа тавихаар Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамт АНУ-ыг зориод ирсэн. Тэгвэл ямар шийвэр гаргаад ирсэн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.  

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах саналаа тавихаар АНУ-ыг зориод ирлээ. Ямар шийдвэр гарсан талаар тодруулаач?

-Монгол Улс Олон улсын валютын сан /ОУВС/-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар урьдчилсан хэлэлцээ явуулж байгаа. Аравдугаар сарын 20-ны үед ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллана. Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад, түүний дараа дүгнэлтээ танилцуулах байх. Үүний дараа л шийдвэр тодорхой болно.

-ОУВС-гаас ямар нөхцөл тавьж байгаа юм бэ?

-Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээний шатандаа явж байгаа. Техникийн баг ирж, үнэлгээ өгнө. Түүний дараа ямар нөхцөлтэй, хэдийд яаж авах талаар тодорхой болно. Одоо  хэлэхэд эрт байна.

-Олон шалгуур байдаг. Ямар шалгуурт нь манай улс хамрагдах боломжтой вэ?

-Эхлээд ОУВС-д саналаа тавьсан. Тэдний зүгээс Монгол олон төсөвтэй байсан, ажлын хэсэг эхлээд ажиллаг, түүний дараа дүгнэлтээ гаргая гэсэн байр суурьтай байгаа.

-Хэрвээ ОУВС Монголд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэвэл мөнгө босгох гарц байгаа вэ?

-Энэ талаар холбогдох хэлэлцээ явж байна. Эцсийн шийдвэр гаргаагүй. Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад түүний дараа УИХ-д оруулна.

-Бондыг бонд гаргаж өрөө төлөхөөс аргагүй гэсэн. Энэ байр суурь хэвээрээ байгаа юу?

-Дахиж бондыг бонд гаргаж санхүүжүүлэхээс өөр шууд гаргаад өгөх хэмжээний эх үүсвэр байхгүй.

-Санхүүгийн өөр эх үүсвэр байхгүй гэдгийг олон гишүүд хэлсэн. Гэхдээ өөр эх үүсвэр олох талаар ярилцаж байна уу?

-Холбогдох санхүүгийн байгууллагууд, гадаад улс орнуудтай ярилцаж байна. арилжааны нөхцөлтэй зээлүүд Монгол Улсыг өрийн дарамтад оруулж байгаа учраас магадгүй хөгжлийн зээлүүдийг бусад эх үүсвэрээс хайхаас аргагүй болж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.